Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр их, усны дундаж гүн 40-70 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 45-80 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 25-35 см байна. Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 30-60 см байна. Үерийн улмаас голын гулдрил ихээхэн өөрчлөгдсөн.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 20-25 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 15-45 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их, усны дундаж гүн 35-45 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 25 см доошилсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР